Friday 16 December 2011

Монголд амьдаръя гэснийх нь төлөө тархинд нь зуугийн хадаас зоожээ


 Монголд амьдаръя гэснийх нь төлөө тархинд нь зуугийн хадаас зоожээ

Дамнуургаар зөөн Хятадад тушаажээ
1. 150 мянган монголчуудыг хядсан галзуучуудаас 1891 онд өвөр монголчууд Халхыг халхалсан
Өмнөд монгол ахан дүүсээ өмгөөлөхөөр цугласан үзэл санаа, сэтгэл зүтгэл нэгтнүүд ээ!
Хүний эрхийн энэ өдөр, 1989 онд монголчууд ардчилсан хөдөлгөөний анхны цуглаанаа хийж байсан. Тэр л цуглаанаас олон үнэ цэнэт зүйлс маань эхтэй. Тэгвэл 2011 оны хүний эрхийн энэ өдөр бид өмнөд монголчуудынхаа төлөө цуглаан хийж байна. Энэ цуглаанаас маань сайн сайхан үр дагавар гарах болтугай!
Posted on 09:16 / 0 comments / Read More

Бурхан аавдаа илгээх бичээс


Өвөр Монголын Ордосын малчин [Зоригт] ,нутаг бэлчээрээ хамгаалахын төлөө Хятадын Да-чин газрын тосны компанийн хүнд даацын машинд дайрагдаж харамсалтайгаар нас барсан хэрэг өнгөрсөн 10 сард гарсан билээ. Уг хэрэг Шилийн голд 5-сард алагдсан малчин Мэргэнийн хэрэгтэй адилхан байсан тул хятадын засгийн газар маш болгоомжилж уг хэргийг нуун дарагдуулж, гүтгэлэгийн чанартай худал мэдээлэл гаргаж, ар гэрийнхнийг нь дарамтлаж, хэргийг зориудаар удаашруулах, намжаах бүхий л аргыг хэрэглэсэн байна.
Монгол нутгийнхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваад үрэгдсэн эцгийнхээ тухай үнэнийг дэлгэж байна.
Posted on 09:14 / 0 comments / Read More

Wednesday 14 December 2011

Зураг үзнэ үү

Дэлхийн хүний эрхийн өдөр буюу 12 сарын 10 ны өдөр Монголчууд бид хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа хятадын коммунист намыг эсэргүүцэж дэлхийн улс орнуудын шударга үнэний төлөөх тэмцлийн жагсаалд оролцлоо. Мөн Монгол улсад ийм жагсаал цуглааныг үзэл санаа нэгт, журмын нөхөд маань зохион байгуулсан байна.Мөнх хөх тэнгэр ивээх болтуухай!


























Posted on 00:55 / 0 comments / Read More

Monday 12 December 2011

Хүний эрхийн түгээмэл тунхаглал

Оршил-Orsil
Энэ дэлхийн эрх чөлөө, шударга ёс, энх тайвны үндэс нь хүн бүрийн хүмүүн болон төрсний нэр хүнд болон салгашгүй тэгш эрхийг хүлээн зөвшөөрөхийн учир,

Ene delhegi-e-iian erh qulugu, sudarga yos, enhe taiiban-i undes-ni humun bur-iin humun bolon turugsun-u nere hundu bolon salgashgui tegs erhe-ii hulegen zuvsuguruh-iin uqir,

Эрчүүдийн ичгүүрт уур хилэнгээс үүдэлтэй харгис үйлдэл нь хүний эрхийг үл хүндэтгэх болон доромжлолоос үүсдэг тул хүмүүний эрхэм хүсэл болсон айх аюулгүй, шүтэн бишрэх, үг хэлэх эрх чөлөөтэй хүн төрөлхтөнг бий болгохын учир,
Posted on 08:44 / 0 comments / Read More

Бид өнө эртнээс Ар Монголтойгоо нийлнэ нэгдэнэ гэсэн чин хүслэнтэй байж ирсэн.



Өвөр монголын ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Хувьсгалтын хэвлэлд өгсөн ярилцлагыг уншигч танд хүргэж байна. -Та ямар зорилгоор ирэв. Эрдэмтэн хүнийхээ хувьд Монгол судлаачдын хуралд оролцож байна уу?
-Монгол улсад өвөр монголчуудыг дэмжих байдал эрс нэмэгдэж буй тул, үүнтэй холбоотойгоор ирлээ. Ар өвөр монголчууд уг дэмжлэгийн талаар уулзалт зохион байгуулж байгаа. Түүнд оролцох, ар монголчууддаа талархлаа илэрхийлэх, үзэл санаа нэгтнүүдтэйгээ холбоо тогтоох, цаашдын ажил үйлсээ хэлэлцэн төлөвлөх нь гол зорилго маань юм даа.-Өвөр Монголд өрнөж буй үйл явдлуудын нөлөөгөөр ар монголчууд өөр хандлагатай болж буй нь үнэн. Өдгөө Өвөр Монголын нөхцөл байдал ямар байна вэ?
Posted on 08:40 / 0 comments / Read More
 
Copyright © 2011. Huvisgalt . All Rights Reserved